- Утас: 99089930 9991985
- И-майл: info@agarod.mn
- Хаяг :Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Sunrise center, 801 тоот
- Агар Од Инженеринг ХХК нь геодезийн суурь судалгаа, том дунд масштабын байрзүйн дэвсгэр зургийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан Агаарын зураглалын арга, хээрийн хэмжилтийн аргыг хослуулан богино хугацаанд чанарын өндөр түвшинд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэж, Геодезийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Бид одоогоор байнгын 40, гэрээт 60 ИТА бүхий баг бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн багаж тоног төхөөрөмжийн Esurvey, CHCNav, Topodrone, JouAV үйлдвэрийн албан ёсны төлөөлөгч, байрлал тогтоох багаж тоног төхөөрөмж 15ш, өндөр тодорхойлог багаж тоног төхөөрөмж 18ш, Тэнхлэг тодорхойлолх багаж тоног төхөөрөмж 6ш, Агаарын зураглалын онгоц 2ш, газар доорхи шугам сүлжээ илрүүлэх багаж 2ш гэх мэт мэргэжлийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглон үйл ажиллагаа явуулж байна.
Инженер техникийн багийн бүтэц бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт
- Хээрийн судалгааны төлөвлөлт, зохион байгуулалтын баг
- АФА-р тоноглосон ННТ-г нисгэх баг
- Газрын холболтын цэг хэмжилтийн баг, хээрийн хэмжилтийн баг
- Өндөрийн тоон загвар (DEM) үүсгэх, засварлах баг
- Ортофото зураг үүсгэх (шаардлагатай тохиолдолд)
- Байрзүйн зуралт гүйцэтгэх
Давуу тал
- Өндөрийн тоон загвар нь захиалагчийн техникийн шаардлагаас хамаарч хязгааргүй цэгэн үүл үүсгэн гаргаж авна. Ингэснээр газрын бодит гадаргууг чанарын өндөр түвшинд гаргаж авна.
- Ортофото зураг нь байрлалын хувьд 1-2 см нарийвчлалтай үйлдэх ба тухайн цаг хугацааны бодит фото зураг учир төлөвлөлт гүйцэтгэх төлөвлөлтийн багт тухайн цаг хугацааны газрын гадаргын бүхий л мэдээллийг дэлгэрэнгүй өгнө. Манай Fixed Wing VTOL нь 61MP камераар тоноглогдсон учир нэг нислэгээр том талбайн агаарын зураглалыг гүйцэтгэх боломжтой болсон.
- Байрзүйн зураг нь хээрийн хэмжилтийн байрзүйн зургаас илүү дэлгэрэнгүй тул инженерийн тооцоо гүйцэтгэхэд илүү чанарын өндөр түвшинд нарийн тооцоо хийхэд туслана.
- Захиалагч талд хээрийн хэмжилтийн түүхий дата, Ортофото зураг, Өндөрийн тоон загвар, Байрзүйн зургийг цахим болон хэвлэмэлээр хүлээлгэн өгнө.
- Судалгааны ажлыг богино хугацаанд бага зардалаар цөөн тооны ИТА-гаар байгальд болон ИТА-д ээлтэйгээр гүйцэтгэн чанарын өндөр түвшинд дэлгэрэнгүй судалгааны мэдээлэл агуулсан бүтээгдэхүүнийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгнө.
- 2016 онд газрын тосны шугамын 640км трассын дагуу суурь судалгаанд туслан гүйцэтгэгчээр ажилласан.
- 2019 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг агаарын зураглалын аргаар гүйцэтгэсэн
- 2020 онд Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн 414.6км төмөр замын угсралтын үеийн хяналт, зөвлөх үйлчилгээг үзүүлсэн.
- 2021 онд Гашуун сухайт чиглэлийн авто замын 81 км трассын дагуу угсралтын үеийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн.
- 2022 онд Гашуун сухайт авто терминал дээр угсралтын үеийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
- 2023 онд Ханги авто терминал дээр угсралтын үеийн хяналт,зөвлөх үйлчилгээг үзүүлсэн.
- 2024 онд Эрдэнэт Үйлдвэрийн хуучин хаягдлын сангийн усны ёроолын хэмжилт гүйцэтгэсэн.
- 2024 онд Эрдэнэт үйлдвэрийн шинэ хаягдлын сангийн талбайд геодезийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн.
- 2024-2025 онд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд сумын 1:500 масштаб бүхий байрзүйн дэвсгэр зургийг солбицлын дэд тогтолцоонд гүйцэтгэсэн.
- 2025 онд Хэрлэн-Тооно төслийн хүрээнд 830км трассын дагуу 1:2000 масштабын байр зүйн дэвсгэр зураг, геодезийн үндэслэлийн сүлжээг хийж гүйцэтгэсэн.
- 2020-2025 онд Төв аймгийн Дэлгэрцогт, Лүн, Баян, …. , Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын том масштабын байр зүйн дэвсгэр зураг хийж гүйцэтгэсэн.
