Товч танилцуулга

“Агар Од Инженеринг”  ХХК нь Геодези зурагзүйн үйлдвэрлэл үйлчилгээ,  Хяналт зөвлөх үйлчилгээ, Агаарын тоон зураглал үйлчилгээ, Гүүр хоолойн угсралт гэх мэт чиглэлээр техникийн туршлагатай хамт олны бүрэлдэхүүнтэй, 2015 оноос Монгол улсад байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулан өргөжүүлж доор дурдсан ажил, үйлчилгээний чиглэлүүдэд туршлага хуримтлуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус компани нь 60 гаруй байгалийн шинжлэх ухаан болон мэдээллийн технологийн мэргэшсэн боловсон хүчин инженерүүдтэй ажиллаж байгаа бөгөөд ажлын ачаалалтай үед нэмэлтээр ажлын ачаалалд зохицуулж гэрээт байдлаар инженер техникийн ажилчдыг ажиллуулдаг. Хээрийн бригадаар байрлаж ажиллахад 5 ээлжийн ахлагч, 18 инженер, 40 техникч, 12 жолоочтой ажиллах бүрэн боломжит баг бүрэлдэхүүнтэй.

Манай байгууллагын гол давуу тал нь мэргэжлийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж, чадварлаг хүний нөөц, компаны сайн засаглал юм. Анх үүсгэн байгууллагдсан цагаас хойш геодези зурагзүйн үйлдвэрлэл үйлчилгээг тогтвортой явуулж ирсэн мэргэжлийн байгууллага. Геодезийн хэмжилт зураглал явуулж байх явцад багаж тоног төхөөрөмж болон ИТА-д саад бэрхшээл гарсан тохиолдолд нөөц багаж  ИТА-г хангаж ажиллах нөхцөл бүрдүүлсэн. Мөн манай геодезийн баг бүрэлдэхүүнтэй хамтран цогц үйлчилгээ явуулдаг дараахь байгууллагууд байдаг. Үүнд:

  •  Инженер геологи
  •  Газрын хянан баталгаа, газрын төлөв байдлын үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ
  •  Барилгын угсралтын компани
  •  Барилгын зураг төслийн компани
  •  Усны барилга байгууламжийн зураг төслийн компани
  •  Гүүр хоолойн угсралт

гэх мэт салбартай уялдаатай аж ахуйн нэгжүүдтэй түншлэн консерциумын түвшинд  ажиллан захиалагч талд хямд үнэ, чанартай түргэн шуурхай үйлчилгээг санал болгон ажиллаж байна.

Монгол улсад хийж гүйцэтгэсэн манай байгууллагын томоохон төсөлүүдээс дурдвал:

  • Цагаан толгойн орд -Номгон сум -Цагаан дэрс баг- Дүнэг- Сайн хөтөл- Цагаан дэл уулын боомт хүртэлх 191км трассын дагуух 1:1000 масштабтай байрзүйн дэвсгэр зураг, байрлал болон өндрийн сүлжээ
  • Хөшигтийн хөндий шинэ хотын бүтээн байгуулалтын зураг төсөлд зориулан 20000 га талбайд агаарын зураглалын аргаар 1:500 масштаб бүхийн байрзүйн дэвсгэр зураг, Ортофото зураг, Өндөрийн тоон загвар, газрын мэдээллийн сан
  • Онгийн хийд- Улаан нуур- Даланзадгад- Эрдэнэс таван толгой чиглэлийн цэвэр усны шугамын трассын дагуу 350км талбайд агаарын зураглалын аргаар 1:500 масштаб бүхий байрзүйн дэвсгэр зураг, ортофото зураг, өндөрийн тоон загвар, газарын мэдээллийн сан
  • Улаанбаатар хот, Багануур дүүрэг “Baganuur power” ХХК Дулааны цахилгаан станцын барилгын талбайн дэвсгэр зураг, угсралтын үеийн геодезийн хэмжилт
  • Сүхбаатар аймаг Дарьганга сум, Ганга нуурыг нөхөн сэргээх ажилын хүрээнд геодезийн хэмжилт зураглалын зөвлөх үйлчилгээ 
  • Хэнтий аймаг Хэрлэн сум, Байгалийн ховор ургамал тариалах 10000 га талбайд Монгол, Японы хамтарсан төсөлөөр геодезийн хэмжилт зөвлөх үйлчилгээ
  • -Баянхонгор аймаг Эрдэнэцогт, Төв аймаг Баян, Алтанбулаг, Лүн, Эрдэнэсант, Дэлгэрхаан сумдын ерөнхий төлөвлөгөөнд зориулсан 1:500 масштаб бүхий дэвсгэр зураг
  • Хан-Уул дүүргийн ус шүүрүүлэх байгууламжийн ажлын зурагт зориулсан 1:500 масштаб бүхий байрзүйн дэвсгэр зураг
  • Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Баянзүрхийн товчооноос Чойр, Налайхын уулзвар хүртэлх 20,9 км авто замын угсралтын үеийн геодезийн хэмжилт боловсруулалт
  • Таван толгой – Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын 94км-ээс 147км хүртлэх хэсэгт геодезийн зөвлөх.
  • Баянзүрх дүүрэг 12-р хороо,  Гэр хорооллын дахин төлөвлөлт  15-н давхар 8 блок барилгын угсралтын үеийн геодезийн хэмжилт боловсруулалт
  • Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ID39 гүүрийн геодезийн ажил.
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1км автозамын Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км автозам дээр геодезийн ажил хэмжилт боловсруулалт
  • Сүхбаатар дүүрэг 9-р хороо,  Гэр хорооллын дахин төлөвлөлт 7-р хороолол 15-н давхар 8 блок барилгын угсралтын үеийн геодезийн хэмжилт боловсруулалт

Цахим хаяг

Агар Од Инженеринг ХХК -ийн цахим хаягаар зочилж  мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй аваарай 

Холбоо барих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026 Агар Од Инженеринг ХХК