- +976 99089930 | +976 99991985
- info@agarod.mn
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо Sunrise төв 8 давхар 801 тоот
Манай компани инженерийн хийцлэл бүхий бүтээн байгуулалтын үндэс суурь болсон байрлал болон үндэслэлийн сүлжээг монгол улсын норм стандартын дагуу чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна.
- Өндөрийн сүлжээ байгуулах
- Байрлалын сүлжээ байгуулах (GPS-ийн сүлжээ)
- Полигонометрийн сүлжээ байгуулах
Том болон дунд масштабын байр зүйн зураг, өндрийн тоон загвар, ортофото зургийг боломжтой сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж тоног төхөөрөмж ашиглан чанартай гүйцэтгэж, хүлээлгэн өгч байна.
150 минут нислэг гүйцэтгэх боломжтой нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр богино хугацаанд захиалагчид том масштабын байр зүйн зураг, өндрийн тоон загвар, ортофото зургийг гүйцэтгэж, хүлээлгэн өгч байна.
Автомат удирдлагатай завиар 100 метр хүртэлх усны ёроолын түвшинг өндөр нарийвчлалтай (2см) тодорхойлж байна.
Нэг удаагийн нислэг нь шугаман байгууламжийн хувьд 20-30км, талбайн хувьд 1000-1500 га хүртэлх зураглалыг 1:500 масштабын нарийвчлалтай (2см) гүйцэтгэх боломжтой, өдөрт цаг агаарын таатай нөхцөлд 3-4 удаагийн нислэгээр хэмжилт гүйцэтгэх боломжтой сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж тоног төхөөрөмж юм.
Бид иргэний болон үйлдвэрийн зориулалт бүхий барилга, авто зам, төмөр зам, гүүр, хоолойн угсралтын үеийн хяналтын хэмжилт, зөвлөн туслах үйлчилгээг олон жилийн туршлагатай баг бүрэлдэхүүн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр чанартай гүйцэтгэж байна.
- Тэг тэнхлэг тавих, тэг түвшин тавих,
- Угсралтын үеийн хэмжээ тавих, хяналтын хэмжилт гүйцэтгэх,
- Гүйцэтгэлийн зураг гаргах, мэдээллийн санд бүртгүүлэх гэх мэт
