eMG30
МОТОР ГРЕЙДЕРИЙН 3D АВТОМАТ УДИРДЛАГЫН СИСТЕМ

eSurvey eMG30 3D Motor Grader Control System нь газар шорооны инженерийн ажлын чанар, гүйцэтгэл болон үр ашгийг нэмэгдүүлэх зориулалттай 3D автомат удирдлагын систем юм.

Тус систем нь GNSS RTK өндөр нарийвчлалтай байрлал тогтоолт, IMU мэдрэгчийн өгөгдөл болон гидравлик удирдлагын технологийг нэгтгэн ашиглаж, мотор грейдерийн хусуур (blade)-ын байрлалыг бодит цагт автоматаар удирдан, төслийн зурагт заасан өндрийн түвшинд ягштал хүргэдэг.

Мөн тээврийн хэрэгслийн таблет дээр байрлах 3D төслийн зураглалд үндэслэн, blade-ийн байрлал болон өнцгийг бодит цагийн горимоор тохируулна.

Үүний үр дүнд:

  • сантиметрийн түвшний өндөр нарийвчлал
  • автомат түвшний хяналт
  • хүний оролцоог багасгасан ажиллагаа
  • бүтээмж болон ажлын чанарын сайжруулалт

зэргийг хангана.

Иймд eMG30 нь зам, барилга, газар шорооны тэгшилгээний ажилд зориулсан өндөр нарийвчлалтай 3D автомат удирдлагын шийдэл юм

Цахим хаяг

Агар Од Инженеринг ХХК -ийн цахим хаягаар зочилж  мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй аваарай 

Холбоо барих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026 Агар Од Инженеринг ХХК